Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 6-р сарын 1 дүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2022 оны 6-р сарын 1 дүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2022-06-11 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2022 оны 6-р сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говь болон нутгийн өмнөд хэсгээр 18.3-21.0 градус дулаан, Хүйс, Шарга, Халиуны хоолойгоор 19.6-21.3 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Баянтооройд 32, Шаргад 31, Бигэрт 30, Халиунд 29, Алтайд 28 градус дулаан, бусад сумуудад 21-27 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Шаргад 11, Халиун, Алтайд 8, Тоорой, Бигэрт 7, Дарив, Жаргаланд 5, бусад сумуудад 0-4 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 26-29 градус дулаан, бусад нутгаар 17-24 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Тооройд 63, Алтайд 59, Даривт 58, Баян-Уулд 56, Бигэрт 55, Хөхморьтод 54, бусад нутгаар 45-51 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын хамгийн бага температур Чандманьд -5, Тонхилд -4, Баян-Уулд -2 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт нийт нутгийг хамарсан ба Цогтод 8.6 мм, Халиунд 5.3 мм, Есөнбулагт 4.2 мм, Гуулинд 2.8 мм, Даривт 1.8 мм, Дэлгэрт 1.7 мм, Тайширт 0.9 мм, Баян-Уулд 0.7 мм, Тонхил, Жаргалан, Чандмань, Шаргад 0.4 мм, Тоорой, Хөхморьт, Эрдэнэд 0.3 мм, Алтайд 0.2 мм, Бигэр, Төгрөг, Цээлд 0.0 мм хур тунадас орсон байна. Харин Бугатад хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 36 м/с, Тонхилд 28 м/с, Есөнбулагт 24 м/с, , Алтай, Тооройд 21 м/с, Дарив, Шаргад 20 м/с, Цээлд 19 м/с, Төгрөг, Хөхморьтод 18 м/с, бусад сумуудад 8-14 м/с хүрч шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал цухуйлтын үе шат жигдэрч, залаалалтын үе шат ажиглагдаж байна.
Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2022 оны 6 дугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн Есөнбулаг, Баян-Уул, Бигэр, Гуулин, Төгрөг, Халиун, Эрдэнэ сумуудад 36.8 хувьд зуншлага сайн буюу ургалт сайн, 50.0 хувьд зуншлага дунд буюу ургалт удааширалтай Алтай, Бугат, Тоорой тосгон, Тонхил, Хөхморьт, Дарив, Жаргалан, Тайшир, Цээл, Чандмань, Шарга сумууд орж байна. Харин 13.2 хувьд зуншлага муу буюу ургалт муу сумуудад Дэлгэр, Цогт сумуудад гарсан байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /